Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Хураангуй Өнөөгийн үе шатанд хүн төрөлхтөнд тулгарч буй хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааны байгууллагуудын чадавхыг үр ашигтай ашиглах асуудал - дэлхийн түвшинд янз бүрийн аюул заналхийлэл, сорилттой тэмцэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, улс хоорондын мөргөлдөөн, түүнийг энхийн замаар шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аюултай халдварт өвчний тархалт, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагавраас урьдчилан сэргийлэх, түүнчлэн олон улсын судалгааны тэргүүлэх төвүүд юм. Ийм нөхцөлд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризм, экстремизм, салан тусгаарлах үзэлтэй тэмцэх туршлага, улс үндэстэн хоорондын яриа хэлэлцээний механизм болох үүрэг, олон улсын харилцааг бий болгох, хөгжүүлэх “Дорнын загвар”, түүнчлэн өргөжүүлэх үйл явцыг илүү гүнзгий судлах сонирхол эрдэм шинжилгээний хүрээнийхэн нэмэгдэж байгаа нь ойлгомжтой юм. ШХАБ-ын бүс нутагт тэлж буй нөлөөлөл, түүний зорилт зорилго, үйл ажиллагаа уг байгууллагын гишүүн орнуудын дунд аль хэр тэнцвэртэй явагддаг хийгээд бүс нутагт үзүүлэх цаашдын нөлөө, олон улсын харилцаанд гүйцэтгэж буй үүрэг зэргийг нийгэм улс төр, эдийн засгийн амьдралынх нь динамик дунд харьцуулан авч үзэх, уг байгууллагын үүсгэн байгуулагч, санаачлагч улс болох Хятадын ашиг сонирхлын хувьсал, чиг хандлага цаашлаад хөрш улсуудад үзүүлэх нөлөөг авч үзэхийг хичээв. Мөн ШХАБ-ыг байгуулагдсан цагаас хойш идэвхтэй ажиглагчийн статустай явж ирсэн Монгол Улс цаашид уг байгууллагатай хэрхэн идэвхтэй харилцах, статусаа хэвээр хадгалах уу, ахиулах уу нөгөө талаас их гүрнүүдээс уг байгууллагад элсэх санал, санаачлагд ямар хариу өгч ирсэн бэ гэдэг байр суурийн асуудал болон гадаад бодлого, олон улсын харилцаанд гарч ирж буй өөрчлөлт шилжилт зэргийг тооцон үзэх шаардлага үүсэж байна.</jats:p>