Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Хураангуй Энэхүү өгүүлэл нь хиймэл оюун (ХО)-ы хөгжил, цахим технологийн үр нөлөө нь хууль тогтоох үйл ажиллагааны онол, арга зүй,институтийн бүтэц-үүрэг болон парламентын ардчиллын үнэт зүйлсэд хэрхэн нөлөөлж буйг судалсан болно. Судалгаанд хууль тогтоох үйл ажиллагаанд ХО-г нэвтрүүлэхтэй холбоотой технологийн,институтийн, ёс зүйн болон норматив хэмжээсийг цогцоор нь авч үзсэн бөгөөд Европын холбоо (ЕХ), Их Британи, БНСУ, Канад, Бразаил зэрэг улс орнуудын туршлагыг харьцуулан шинжиллээ. Судалгааны үр дүнгээс харахад ХО нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд үр ашиг, үр нөлөө, ил тод байдал болон нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт олон талын өргөн боломжийг олгож байгаа боловч, үүний зэрэгцээ ардчилсан хяналт, хариуцлагын тогтолцоог сулруулах, алгоритмын хазайлт, ил тод байдлын хомсдол зэрэг ноцтой эрсдэлийг мөн дагуулж байна. Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд авч үзвэл, ХО-ны хэрэглээ нь эрх мэдлийн хуваарилалт, хууль дээдлэх ёс, төлөөллийн ардчиллын зарчмыг дахин тодорхойлох бодит хэрэгцээ шаардлагыг үүсгэж байна. Тиймээс судалгаанд "Constitutional AI" буюу Үндсэн хуулийн зарчимд нийцсэн ХО-ны үзэл баримтлалыг дэвшүүлж, хүний хяналт, ил тод байдал, ёс зүйн хариуцлага, иргэдийн оролцоонд суурилсан ардчилсан технологийн хэрэглээний загварын талаар дурдсан болно. Монгол Улсын тухайд, ХО-ыг хууль тогтоох үйл ажиллагаанд нэвтрүүлэхдээ хүний хяналттай, ил тод, ёс зүйн хязгаартай, өгөгдөл хамгаалалтай байх норматив ба институтийн орчныг бүрдүүлэх нь зайлшгүй шаардлагатай байна.</jats:p>

Show More

Keywords

нь хууль үр тогтоох үйл

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect