Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас гаргасан тайланд 2016 онд зам тээврийн ослоор өдөрт дунджаар 3700 хүн нас барж, дэлхий даяар жил бүр 1.35 сая хүн зам тээврийн ослоор нас бардаг болохыг тогтоожээ. Харин Монгол Улсад зам тээврийн осол, зөрчлийн тоо, түүнээс учирч байгаа хохирлын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тиймээс шалтгаан нөхцөлийг судалж, дүн шинжилгээ хийж, жолоочоос шалтгаалах хүчин зүйлийг бууруулах хэрэгцээ шаардлага байна. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол, зөрчил гарахад жолоочийн түрэмгий болон бусад зан үйлийг тодорхойлсноор зам тээврийн осол, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Энэхүү сэдвийн хүрээнд жолоочийн зан үйл, зан төлөвийг харьцуулан үзэж, түүний онолын асуудлыг гадаадын болон дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээлээс тоймлон судалж, монгол жолоочийн зан үйлийн талаар судлагдсан байдалд дүн шинжилгээ хийж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломжийг судалж үзлээ. Судалгааны үр дүнгээр Монгол Улсад жолоочийн зан үйлийг судалсан бүтээл ховор болох нь судалгаанаас харагдаж байна. Тиймээс энэ чиглэлийн судалгааг эхлүүлэх, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Учир нь зам тээврийн осол, зөрчлийн гаралт жолоочийн буруутай үйлдлээс шууд шалтгаалж байгаа талаар цагдаагийн байгууллагаас жил бүр мэдээлсээр байгаа тул жолоочийн буруутай үйлдлийн гол шалтгааныг тодорхойлж, урьдчилан сэргийлэх, бууруулах арга замыг оновчтой авч хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.</jats:p>