Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Товч агуулга: Монгол Улсын иргэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр буруутай этгээдийг шүүхэд мэдүүлж, гомдол, нэхэмжлэл гарган хандах эрхтэй бөгөөд иргэний эрх зүйн хариуцлагын хүрээнд эд баялагтай холбоотой зөрчигдсөн эрхийг зөвхөн иргэний хэргийн шүүх шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон нөхцөлд буруутай этгээдэд хохирогч буюу нэхэмжлэгчийн хохирлыг заавал төлөх үүрэг хүлээдэг. Шүүхийн шийдвэр бүр заавал биелэгдэх шинжийг агуулж байдаг тул сайн дураар төлбөр төлөхөөс зайлсхийвэл төрөөс албадан гүйцэтгэх журмаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулна. Энэхүү өгүүллийн хүрээнд судлаачийн зүгээс албадан гүйцэтгэх буюу иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаарх судалгааг толилуулах болно.</jats:p>