Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Даяаршлын хүчин зүйлийн нөлөөгөөр цахим орчинд суурилсан уламжлалт бус хэрэглээ тэргүүлж, иргэд бүхий л төрлийн мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай эрж хайж, хүлээн авч, түгээх боломжтой болсон. Иймд цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор эрх зүйн зохицуулалт хийх, тодорхой хязгаарлалт тогтоох үйл явц өрнөх болсон нь цахим орчинд хувь хүний эрхийг хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсныг харуулж байна. Хүн болж төрснөөрөө баталгаатай эдлэх эрхийн нэг бол халдашгүй, чөлөөтэй байх эрх тэр дундаа нэр төр, алдар хүндээ хамгаалуулах явдал юм. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хүн бүхэн эдлэх ёстой. Эдгээр эрхүүд нь бие биетэйгээ харилцан уялдаатай, бие биеэсээ хамаарсан, салшгүй холбоотой байдаг. Дээрх хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин цахим орчинд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг судлах зорилгоор энэхүү сэдвийг сонгосон. Уг судалгааны ажлыг шинжлэх ухааны харьцуулах болон баримт, бичиг судлалын судалгааны аргуудыг түлхүү ашиглаж, илүү өргөн хүрээнд, цогц байдлаар хийсэн. Уг судалгааны ажил нь цахим орчин дахь хувь хүний нэр төр, алдар хүндэд халдаж буй зөрчлийг тодорхойлж, цахим орчинд уг эрхийг хамгаалахаар хийгдэж урьдчилан сэргийлэх болон таслан зогсоохтой холбоотой мэдээлэлд хяналт тавих оновчтой тогтолцоог хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход туслалцаа үзүүлэх ач холбогдолтой.</jats:p>

Show More

Keywords

эрх цахим орчинд хүний нь

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect