Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Судалгааны ажилд Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн цэргийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжилт үр дүнгийн талаар 2015, 2018, 2020 онуудад захиалагч байгууллагатай хамтран судалсан боловч хэрэгжилт нь төдийлөн хангалттай биш байгааг судалж хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн сайжруулах сонсогч нарын суралцахуйн үр дүнг хэрхэн сайжруулах талаар боломжит хувилбарыг судлан мөн түүнд нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх талаар судаллаа. Мөн Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын цэргийн мэргэжлийн сургалтад рефлекст суурилсан сургалтын аргыг голлох аргаа болгон ашгилдаг байна. Учир нь офицер, ахлагчийн бүрэлдэхүүний сургалтад нэг зүйлийг олон удаа давтан хийж тодорхой цагийн байдлуудад ажилласнаар практик байгууллагад гараад урьд өмнө тохиолдож байсан кэйс дээрээ үндэслэн шинэ цагийн байдал руу хөрвүүлэн дасан зохицох дадал хэв маягийг олгож сургадаг байна. Энэхүү илтгэлд Хилийн албаны сургуулийн мэргэжлийн хөтөлбөрүүдээр бэлтгэгдэн гарч буй цэргийн офицер мэдлэг, чадварыг тодорхойлох зорилгоор хийгдсэн зарим судалгааны ажлын явц үр дүнгийн талаар өгүүлнэ.</jats:p>

Show More

Keywords

талаар сургуулийн цэргийн үр Хилийн

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect