Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оноос хэрэгжиж эхэлснээс хойш гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоо, эрх зүй бүрдсэн. Гэвч хууль, тогтоомжийн уялдаа холбоо хангалтгүй, давхардалтай, хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудын чиг үүрэг ерөнхий, салангид зохицуулагдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэж буй хариуцлага, албадлагын арга хэмжээ оновчтой бус, хохирогчид үйлчилгээ үзүүлэх чанар, хүртээмж сул, хохирогчид үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын санхүүжилтийн талаар тодорхой тусгаагүй зэрэг тулгамдсан асуудал байсаар байна. Иймд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг судлах замаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөж буй эмэгтэйчүүдийн зан үйл, хэв шинжийг тогтоож, хэрэгт хохирох явдал, гэмт хэрэгт хохирох эрсдэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, учир шалтгаан, гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг виктимологийн шинжлэх ухааны үүднээс шинээр тодорхойлох шаардлагатай байна.</jats:p>

Show More

Keywords

бүлийн гэр гэмт хэрэгт буй

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect