Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Хорих байгууллага нь нийгмийн хэв журмыг сахиулах,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хоригдлыг нийгэмшүүлэх, гэмт хэргийнулмаас бусдад учирсан төлбөрийг төлүүлэх чухал үүрэгтэй төрийн тусгайбайгууллага юм. Уг үүргийг хэрэгжүүлэхэд хорих ангийн алба хаагч болонхоригдол хоорондын харилцаа чухал байр суурийг эзэлнэ.Учир нь аливаа ажлын үр дүнгийн 20-30 хувь нь мэргэжлийн мэдлэг,ур чадвараас үлдсэн 70-80 хувь нь харилцаанаас шалтгаалдаг гэж заримэрдэмтэд үздэг. Хүмүүс өөр хоорондоо харилцан ойлголцохгүйгээр хамтынхөдөлмөрийн үр дүнг дээшлүүлэх, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахболомжгүй юм. Ажил төрлийн зөрчил, айл гэрийн маргаан, сэтгэлийнзовиур зэрэг олон таагүй зүйл нь харилцах явцдаа гаргасан алдаадутагдалтай холбоотой үүсдэг. Харилцаагүйгээр ямар ч хамтын үйлажиллагаа явагдах боломжгүй билээ.</jats:p>