Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Өнөө цагт нийгмийн бүхий л салбарт жендэрийн тэгш оролцоо, хүний эрхийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол хэмжүүрийн нэг болоод байна. Ялангуяа хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш оролцоог хангаснаар шийдвэр гаргалт, бодлого хэрэгжилт, олон нийттэй харилцах харилцаа илүү шударга, хүртээмжтэй, үр нөлөөтэй болж чаддаг. Дэлхийн олон улс оронд цагдаагийн байгууллагын бүтцэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих бодлого идэвхтэй хэрэгжиж, энэ чиглэлээр ахиц дэвшил гарсаар байна. Жишээ нь, Норвеги, Канад, Австрали зэрэг улсуудад цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын 30–40 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, зарим тохиолдолд дээд түвшний удирдах албан тушаалд ч тэд өргөнөөр оролцож байна. Энэ нь зөвхөн жендэрийн тэнцвэрийг хангах бус, цагдаагийн байгууллагын иргэдтэй харилцах ур чадвар, хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэгт хандах мэдрэмжийг сайжруулдаг болохыг олон улсын судалгаанууд нотолдог. (UNODC, 2021). Харин Монгол Улсын хувьд эмэгтэйчүүд хууль зүйн боловсрол эзэмших, төрийн албанд ажиллах сонирхол өндөртэй ч тэдний цагдаагийн байгууллагад эзлэх хувь харьцангуй бага хэвээр байна. Цаашилбал, албан тушаалын шатлалаар хуваан авч үзэхэд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл маш бага бөгөөд энэ нь нийгмийн хэвшмэл хандлага, байгууллагын дотоод соёл, уян хатан бус ажлын нөхцөлтэй холбоотойгоор тайлбарлагддаг. Иймээс цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүдийн эзлэх хувь, тэдний гүйцэтгэх үүрэг, тулгамдаж буй бэрхшээлийг нарийвчлан судалж, дүн шинжилгээ хийх нь бодлогын түвшинд чухал ач холбогдолтой асуудал болоод байна. Энэхүү өгүүлэлдээ Монгол Улсын Цагдаагийн байгууллагын жендэрийн бүтэц, эмэгтэй алба хаагчдын оролцоо, түүнийг нэмэгдүүлэх боломж, шаардлагын талаар статистик мэдээлэлд үндэслэн шинжилгээ хийх зорилготой юм.</jats:p>

Show More

Keywords

байгууллагын нь байна цагдаагийн жендэрийн

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect