Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 111,916.7 км байдаг бөгөөд үүнээс олон улс, улсын чанартай 14,921.3 км авто зам, орон нутгийн чанартай 96,040 км авто зам, тусгай зориулалтын 955.8 км авто зам байна. Автозамын сүлжээ хөгжиж байгаа өнөөгийн үед зам, зам орчны нөхцөл байдлаас шалтгаалан гарсан зам тээврийн осол хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг статистик тоо баримтаас судлан авч үзвэл манай улсад 2020-2024 оны сүүлийн 5 жилийн байдлаар 118908 зам тээврийн осол бүртгэгдсэний 0.5% нь зам замын нөхцөл байдлаас шалтгаалан гарсан гэж үзсэн байна. Гэтэл авто замын сүлжээ өндөр хөгжсөн Их Британи, Франц зэрэг орнуудад замын нөхцөлөөс шалтгаалж гарсан зам тээврийн осол, хэрэг нь бүх осол хэргийн 28-30%, Оросын холбооны улсад 3 осол тутмын нэг нь зам орчин муу байснаас шалтгаалан гарсан гэж үзэж зам тээврийн осол, хэргийн хохирлыг тухайн зам хариуцдаг аж ахуйн нэгж байгууллагаар бүрэн хариуцуулдаг байна. Иймээс энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлага маш өндөр байдаг. Энэхүү судалгаагаар Монгол Улсын автозамын нөхцөл байдлыг АНУ-ын хөдөө орон нутгийн автозамтай харьцуулан судалж тус улсын авто замд гарсан зам тээврийн ослыг 46 хувиар бууруулж чадсан туршлагыг өөрийн орны хөрсөн дээр буулгах зорилгыг дэвшүүлэв. Ингэснээр манай улсын хөдөө орон нутгийн эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй автозамд мөргөлдөх, онхолдох хэлбэрээр гарч байгаа зам тээврийн ослыг 46 хүртэлх хувиар бууруулах боломжтой байгааг харуулахыг зорилоо.</jats:p>