Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Хил хамгаалах урлагийг цэргийн урлагийн нэгэн адилаар тодорхойлж байсан үе ч бий, хил судлалын үүднээс арай өөрөөр тодорхойлж байсан ч үе бий. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн дэвшил, хил хамгаалалтын бодлогод гарсан өөрчлөлт хилийн аюулгүй байдалд хандах хандлага зэргээс үндэслэн хил хамгаалах урлагийг илүү өргөн хүрээнд харж, судлах зүйл, хамрах хүрээ, мөн чанарт нэлээд өөрчлөлт орох хандлагатай болсон байна. Үүнтэй холбоотойгоор хил хамгаалах урлагт хандах орчин үеийн хандлагын мөн чанар, хил хамгаалах урлагийн бүрэлдэхүүн хэсэг, ялангуяа хараахан нэгдсэн нэг ойлголтод хүрч чадаагүй байгаа хилийн аюулгүй байдал зэрэг асуудлыг авч үзсэн болно. Хил хамгаалах урлагийн орчин үеийн хандлагыг судлахын тулд хууль, тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр зэрэг эх сурвалжид баримт бичгийн шинжилгээ хийж, түүхэн судалгааны арга, харьцуулалт, социологийн судалгааны аргуудыг ашиглав.  Энэхүү судалгааны үр дүнд хил хамгаалах урлагийн уламжлалт ойлголт дээр “ухаалаг хил”, “хил орчмын интеграцчилал”, “хил дамнасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зэрэг цоо шинэ болон тодотгосон ойлголтууд гарч ирж байгаа нь хил хамгаалах урлагийн орчин үеийн хандлагыг тодорхойлох нэг гол үзүүлэлт болж байгааг олж тогтооов.</jats:p>

Show More

Keywords

хил хамгаалах урлагийн орчин үеийн

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect