Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Товч агуулга: Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020-2024 оны эхний хагаст нийт 2260 хэрэг бүртгэл үүссэн нь хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахад томоохон нөлөөлөл үзүүлж байна. Үндсэн хуулийн цэцээс 2024 оны наймдугаар сарын нэгний өдөр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Монгол улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай 98 дугаар тогтоол гарсан. Худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотой Улсын Дээд Шүүхээс 2024 оны 10 дугаар сарын хоёрны өдөр шийдвэрлэсэн дугаар 2024/ХШТ/110 тогтоол нь тус гэмт хэргийг хяналтын шатнаас шийдвэрлэсэн хамгийн анхны тохиолдол учраас тус шүүхийн шийдвэрийг сонгон авсан нь судалгаа шинжилгээ болон хууль хэрэглээний ач холбогдолтой хэмээн үзсэнээр сонгон авах үндэслэл болов. Эндээс үзвэл, гүтгэх, гутаах, доромжлох өөр хоорондоо харилцан адилгүй гурван тусдаа үйлдэлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан ял шийтгэл хүлээлгэхгүй байхаар шийдвэрлэсэн нь практикт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах түүхэн ач холбогдол бүхий шийдвэр болсон гэж дүгнэж болохоор байна.</jats:p>

Show More

Keywords

хуулийн гэмт нь Эрүүгийн 1314

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect