Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Боловсролын чанарыг сайжруулах асуудал нь ээлжит хичээлийн чанарыг сайжруулахтай шууд холбогдоно. Манайд хичээлийн судалгааг их сургуулийн түвшинд хэрэгжүүлсэн туршлага бага байдаг. Иймд бид тэмдэглэлд суурилсан хичээлийн шинжилгээний арга зүй ашиглан их сургуулийн семинарын хичээлд шинжилгээ хийж, үр дүнг нь тооцох зорилго бүхий судалгаа хийлээ. Судалгаанд нэгдүгээр ангийн байгалийн ухааны семинарын хичээлийг сонгон авч, хичээлийн тэмдэглэл хийж, уг тэмдэглэлээс багшийн асуулт болон хэлэлцүүлэг явуулах арга зүйг сайжруулах талаар зөвлөлдөж, дараагийн хичээлд уг зөвлөгөөг тусган сайжруулсан. Хоёр дахь хичээлд дахин бичлэг хийж, тэмдэглэл болгон хөрвүүлж, өмнөх хичээлтэй харьцуулсан үр дүнг энэхүү өгүүллээр танилцуулна. Эхний болон хоёр дахь хичээлийн харьцуулсан шинжилгээнээс багшийн хэлсэн үгийн тоо буурсан, асуултын чанар сайжирсан, түлхүүр үгийн хуримтлагдсан давтамж ихэссэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна. Энэхүү шинжилгээ нь тэмдэглэлд суурилсан хичээлийн шинжилгээний аргыг багш бэлтгэх сургалтад хэрэглэсэн, багш бэлтгэх сургуулийн семинарын хичээл дэх багш сурагчийн харилцаанд шинжилгээ хийж, багшийн арга зүйг сайжруулах боломж олгож байгаагаараа судалгааны болон практик ач холбогдолтой байна. </jats:p>