Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Энэхүү судалгаанд зэсийн оксидын нанонунтаг (𝐶𝑢𝑂𝑁𝑃𝑠)-ийг химийн тунадасжуулах аргаар гарган авч, түүний шинж чанар, фотокаталитик идэвх болон бактерийн эсрэг идэвхийг судлав. Судалгааны ажлын дүнд дунджаар 500нм хүртэл хэмжээтэй бөөгнөрсөн, ойролцоогоор 7.066 нм урттай, кристал хэлбэртэй, моноклин талст бүтэцтэйнанонунтаг үүссэн болох нь батлагдсан. 301.12 нм долгионы уртын мужид гэрлийн максимум шингээлт, 690 см-1болон 490 см-1мужид зэс болон хүчилтөрөгчийн холбоо (Cu-O)-ны валентын хэлбэлзэл тус тус илэрсэн. Фотокаталитик идэвхийн судалгааг метилийн хөх будагч бодис дээр хэт ягаан туяаны ламп ашиглан нанонунтаг нэмсэн үед шингээлтийн спектрийг судлахад туршилтын эхний 10 минутанд фотокаталитик идэвх сайн үзүүлсэн. Дискэнд шингээх аргаар бактерийн эсрэг идэвхийгS. aureus болон E. coliбактерийн омгууд дээр𝐶𝑢𝑂𝑁𝑃𝑠-ийн ялгаатай таван концентраци (1000, 500, 250, 120, 60 мг/л)-тай уусмалыг нэмж,үүссэн зоны өргөнийг хэмжих замаар судалсан. 1000 мг/л концентрацитай нанонунтаг бүхийдискэнд хамгийн өргөн зон илэрсэнбөгөөд бактерийн эсрэг идэвх үзүүлэх хамгийн бага концентрацийг 250 мг/л хэмээн тогтоосон.</jats:p>