Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Back to Search View Original Cite This Article

Abstract

<jats:p>Энэхүү судалгаа нь Архангай аймгийн Хотонт сумын 56 өрхийн 1999-2001 оны гурван жилийн панел өгөгдөлд тулгуурлан зудын хам нөлөөт (covariate) болон хувь өрхийн (idiosyncratic) шокийн орлогын хэлбэлзэлд үзүүлэх нөлөөг шинжилсэн. Параметрийн бус Kruskal–Wallis шинжилгээний үр дүнгээр зудын жилүүдэд өрхийн орлого болон нийт малын тоо статистикийн хувьд мэдэгдэхүйц буурсан нь зудын шокийн анхны эмпирик нотолгоо болов. Correlated Random Effects (CRE/Mundlak) загвараар бусад хүчин зүйлсийг хянасны дараах үнэлгээ нь зудын хам нөлөөт шок өрхийн орлогод хамгийн хүчтэй, тогтвортой сөрөг нөлөө үзүүлдэг болохыг баталсан. Харин хувь өрхийн түвшний шок болох малын хорогдлын нөлөө нь өрхийн мал аж ахуйн цар хүрээ, суурь орлого, амьжиргааны бүтэц зэргээс хамааран илүү хэлбэлзэлтэй илэрч, мал аж ахуйд бүрэн түшиглэсэн өрхүүд зудын үед илүү эмзэг байгааг interaction хувьсагчид нотлов. Судалгааны үр дүн нь зудын хам нөлөөт шок нь өрхийн дотоод хамгаалалтын механизмд зөөлрөх боломжгүй, макро түвшний хүчтэй эрсдэл болохыг харуулж, мал аж ахуйд суурилсан өрхийн амьжиргааг цаг уурын эрсдэлд өндөр өртөмтгий болгодгийг илтгэв. Бодлогын хувьд зудын хам нөлөөт шокийн эсрэг институцийн түвшний эрсдэлийн хамгаалалт шаардлагатай бөгөөд олон улсын туршлагаар үр ашигтайд тооцогддог Малын индексжүүлсэн даатгал (Index‑Based Livestock Insurance) зэрэг бодлогын хэрэгслийг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх нь зудын дараах орлогын уналтыг зөөлрүүлэхэд чухал ач холбогдолтой. Мөн бэлчээрийн чанар, санхүүгийн нөөц, өрхийн дотоод стратеги зэрэг нэмэлт хувьсагч бүхий урт хугацааны панел өгөгдөл ашиглан зудын нөлөөллийн механизмыг илүү нарийвчлан судлах шаардлагатай байна.</jats:p>

Show More

Keywords

өрхийн зудын нь хам нөлөөт

Related Articles


Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 76
PORE

About

Connect