Deprecated: Function curl_close() is deprecated since 8.5, as it has no effect since PHP 8.0 in /home/u483256323/domains/poorvam.com/public_html/subdomains/pore/includes/api.php on line 184
Abstract
<jats:p>Энэхүү бүтээлээрээ бид ‘ЖПС’-ээр малчдын нүүдлийн нарийвчилсан мэдээллийг гаргах боломж болон ач холбогдлыг харуулахыг зорилоо. 9 сарын хугацаанд Баруун Монголын Увс, Завхан аймгийн 400 нүүдэлчин өрхийн нүүдлийг тодорхойлох зорилго тавьсан. Нүүдэлч малчдын улирлын нүүдлийг системтэй нарийвчлан судлах зорилгоор ‘ЖПС’ байршил бүртгэх технологийг бид анх хэрэглэж байгаагаараа онцлогтой судалгаа юм. GPS-ийн бүртгэл дээр үндэслэн бид малчдын нүүдлийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг гаргасан. Үүнд: нүүдлийн тоо, нүүдлийн нийт зайн урт, хоёр нүүдлийн хоорондох зай, нийт нүүдлийн конвекцийн хүрээ. Шинжилгээний үр дүнг харахад малчдын нүүдлийг шалгуур үзүүлэлтээр бүлэглэж ангилахад хоорондоо тод ялгарал багатай байсан. Өөрөөр хэлбэл нүүдлийг тодорхой шалгуур үзүүлэлтээр (жишээлбэл өмнөх судалгаанууд шиг цөөн, дунд, их тоотой нүүдэг г.м) тодорхойлсон бүлгүүдэд ангилах нь бодит байдал дээр хүндрэлтэй гэдэг нь харагдсан. Гэсэн хэдий ч хоорондоо ялгарахуйц Увс, Завхан аймгийн малчдын нүүдлийн 3 хэв шинжийг бид тогтоолоо. Бага зайнд цөөн нүүдэллэж буй өрхүүд ихэнх хувийг төлөөлж гол хэв шинжийг үзүүлж байна. Олон удаа нүүдэг, нийт зайн урт нь их боловч хоёр нүүдэл хоорондын зайн хэмжээ нь бага хэмжээтэй хоёрдох хэв шинж байна. Гуравдах хэв шинж нь нийт зайн уртаараа хол нүүдэллэх боловч нүүдлийн тоо олон биш дундаж тоотой нүүдэг, хоёр нүүдлийн хоорондох зайн урт нь их өрхүүдийг илтгэнэ.</jats:p>